"Г.Байгалмаа "АН-ын партизануудад орон сууц авч өгнө" гээд бэлэн мөнгө авч байсан" гэв

"Г.Байгалмаа "АН-ын партизануудад орон сууц авч өгнө" гээд бэлэн мөнгө авч байсан" гэв

"Пирамид-Орд” ХХК-ийг Хөгжлийн банк /ХБ/-наас зээл авахад МоАХ-ын газрыг барьцаанд тавих зөвшөөрлийг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын гарын үсэг зурж олгосон байдаг. 

Тэгвэл "Пирамид орд" ХХК ямар шалтгаанаар хэрхэн тус газарт барилга барих зөвшөөрөл авсан талаар Г.Цолмон дараах тайлбарыг өглөө. Тэрбээр "Миний нэг танил МОАХ төрөөс санхүүжилт аваад барилга барихаар явж байгаа ч мөнгө нь бүтээгүй талаар хэлсэн. Тиймээс би 2014 онд Г.Байгалмаа гэдэг хүнтэй очиж уулзаад газрыг нь үзэхэд тал газар байсан ч дэд бүтцэд ойрхон байсан учраас барилга бариад борлуулж болох юм байна гэж харсан. Тиймээс тодорхой хэмжээний байр өгөхөөр тохирч гэрээ байгуулж газрыг нь авч, барилгаа барьж эхэлсэн. Барилга барих явцад хөрөнгө дутсан учраас Хөгжлийн банкнаас зээл авсан юм. 

Газрын гэрчилгээ МОАХ-ны нэр дээр байсан бөгөөд Г.Байгалмаа надад өгсөн. Г.Байгалмаад хэдэн тооны орон сууц өгөхөөр тохирсон гэх мэт талаар мэдээлэл өгөх боломжгүй учир нь мэдээлэл задруулахгүй байх баталгаанд гарын үсэг зурсан байгаа" гэлээ. 

Харин тэрбээр Г.Байгалмаа тухайн орон сууц төлбөр өндөр учраас Ардчилсан намын партизануудад орон сууц авч өгөх зорилгоор манай компаниас мөнгө авч байсан. Д.Батжаргал намайг Хөгжлийн банк дампуурна гэж хэлж байсан гэсэн нь худлаа би анх удаагаа сонсож байна. 10 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй хүн банк дампууруулах ямар хэрэгтэй юм" гэдгийг тодотголоо.  

ВИДЕО: