Д.Батжаргал: "Пирамид орд" ХХК-ийн Г.Цолмон ХБ-аас 15 тэрбумын зээл авчхаад төлөхгүй, Хөгжлийн банк удахгүй дампуурна гэж хэлж байсан /LIVE/

Д.Батжаргал: "Пирамид орд" ХХК-ийн Г.Цолмон ХБ-аас 15 тэрбумын зээл авчхаад төлөхгүй, Хөгжлийн банк удахгүй дампуурна гэж хэлж байсан /LIVE/

"Пирамид орд" ХХК-ийн зээлийг шинжлэн судлах сонсголд "Бесон" ХХК-ийн захирал Д.Батжаргал гэрчээр оролцох хүсэлт тавьсны дагуу оролцож байна.

Тэрбээр "Би 2017 онд "Пирамид орд" ХХК-ийн захирал Г.Цолмонтой дутуу баригдсан барилгын гүйцээж барих гэрээ хийсэн. Энэ дагуу тухайн компанийн барилгын цутгалтыг бид бүрэн хийж дуусгасан. Гэтэл ажлаа хийж дууссаны дараа биднийг хөөсөн. Мөн "Пирамип орд" компани нь бидэнтэй адил барилгын ажил гүйцэтгэж байсан БНХАУ-ын иргэдэд төлбөр төлөхгүйгээр визний зөрчилтэй гэх шалтгаанаар Монголоос хөөж гаргасныг би сүүлд мэдсэн. Энэ компани үнэхээр мөнгөтэй. Тиймээс ч хууль шүүхийн байгууллагын шийдвэр эдний талд гардаг. Би үнэний төлөө 4 жил явж байна. 

Энэ компанийн барилга барих газрын зөвшөөрлийг Х.Баттулга, Г.Байгалмаа нар 2017 онд олгосон албан бичиг байдаг. Гэтэл барилгын ажил 2015 онд эхэлсэн. Шүүхийн ерөнхий зөвлөлд байсан н.Дамдин-Од гээд шүүгч нь Г.Цолмонгийн баз нь. Тэр хүн л хамгаалж байна. Тэгээд энэ хүн нь өмгөөлөгчөөр яваад прокурор, шүүгч нартай уулзаад, хоол идээд явж байсныг би нүдээрээ харж байсан. Энэ байдлаас болоод би зүрхний шигдээс болж байсан. Г.Цолмон Хөгжлийн банкнаас 15 тэрбумыг зээл авчхаад төлөхгүй, Хөгжлийн банк дампуурна гэж хэлж байсан. Тиймээс ч намайг 8 тэрбумыг зээлээд авчих гэж хүртэл байсан шүү дээ. Миний дэргэд Ж.Эрдэнэбаттай утсаар ярьж байсан. Шүүхээс миний компани, харилцах дансаар хаасан. Надад амьдрах нөхцөл алга. Гэтэл энэ компанид хууль үйлчлэхгүй байна. Би Г.Цолмон гэдэг хүнтэй ах, дүү шиг л байсан" гэв. 

ВИДЕО: