Х.Баттулга Монголд буцаж ирээгүй байгаа бөгөөд Сингапурыг зорьсон байж магадгүй байна

Х.Баттулга Монголд буцаж ирээгүй байгаа бөгөөд Сингапурыг зорьсон байж магадгүй байна

АТГ-аас зарласан “Нүүрсний” гэх хэрэгт нэр холбогдсон 17 хүний дотор Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нар багтсан. 

Харин Ерөнхийлөгч асан Х.Баттулга дээрх асуудлаар АТГ-т тайлбар мэдүүлэг өгөөд “Солонгост төлөвлөгөөт хагалгаа хийлгэнэ” хэмээн эрүүл мэндийн шалтгаанаар хувийн баталгаа гаргаад энэ сарын 18 /2022.12.18/-ны өдөр БНСУ-ыг зорьсон. Харин түүний ойрын эх сурвалж бидэнд өгсөн мэдээлэлдээ, “Х.Баттулга шинэ оны өмнө эх орондоо буцаж ирнэ гэсэн” хэмээн мэдээлсэн. Тэгвэл тэрээр өнөөдөр /2022.12.31/-ийн байдлаар Монголд буцаж ирээгүй байна. Зарим эх сурвалжууд Х.Баттулгыг “хилээр гараад зугтаасан” хэмээн мэдээлсэн бөгөөд түүнийг Сингапурыг зорьсон байж магадгүй гэх мэдээллийг ч өгч эхлээд байна. Учир нь түүний Орос эхнэр болон хүүхдүүд нь ихэнх үед Сингапурт байдаг бөгөөд Х.Баттулга тус улс руу байнга зорчдог гэдэг.