“Изинис Эйрвэйз” компанийн онгоцонд "гар утас түүний сэлбэг шиг зүйлс" байжээ

“Изинис Эйрвэйз” компанийн онгоцонд "гар утас түүний сэлбэг шиг зүйлс" байжээ

Монголын агаарын тээврийн “Изинис Эйрвэйз” компанийн Airbus A330-200 онгоц өнгөрөгч арваннэгдүгээр сарын 30 /2022.11.30/-ны өдөр БНХАУ-аас 50 тонн цэргийн хувцас, техник тээвэрлэн ОХУ-д очсон байж болзошгүй талаар Английн aviationsourcenews.com сайт мэдээлсэн.

Харин “Изинис Эйрвэйз” компанийн удирдлагууд тус мэдээллийг үгүйсгэж мэдэгдэл хийх үеэрээ, “БНХАУ-аас тээвэрлэсэн ачааг, "иргэний зориулалттай хэдий ч хосолмол зориулалттай мэт харагдаж байна" гээд Давхар даатгалын компаниас нислэгийн зөвшөөрөл өгөөгүй. Иймд манай онгоц монголд газардсан байгаа” гэж мэдэгдсэн. Иймд тус мэдээлэлтэй холбогдуулж, төрийн байгууллагаас ажлын хэсэг гарч шалгаад “хориглосон эд зүйлс илрээгүй” гэж дүгнэсэн. Тэгвэл “Изинис Эйрвэйз” компанийн Airbus A330-200 онгоцонд “гар утас болон гар утасны сэлбэг шиг зүйлс байсан” гэх албан бус мэдээлэл байна.