"Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдаа магадлангаар суллагджээ

"Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдаа магадлангаар суллагджээ

"Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдаа энэ сарын 27-ны өдөр суллагджээ. Түүнийг 2020 оны арваннэгдүгээр сард шүүхээс эрүүгийн хэрэгт гэмт буруутайд тооцож зургаан жил, 60 хоногийн хорих ял оноосон. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр 2021 оны долдугаар сард батлагдсан Өршөөлийн тухай хуульд хамрагдсан тул хорих ялаас тодорхой хугацаа хасагдсан бөгөөд хүмүүжих хугацаандаа зөрчил, дутагдал гаргаагүй учир магадлангаар сулласан байна.