"All I Want for Christmas Is You" дуу Billboard-ийг тэргүүлж эхэлжээ

"All I Want for Christmas Is You" дуу Billboard-ийг тэргүүлж эхэлжээ

"All I Want for Christmas Is You" дуу дэлхий дахины хөгжмийн платформууд, шилдэг жагсаалтуудын дээгүүрт бичигддэг билээ. Тэгвэл уг дуу Billboard-ийн шилдэг 100 дууны жагсаалтын 1-т бичигдэж эхэлжээ. Тодруулбал, 2019 оноос хойш уг дуу дөрвөн жил дараалан жилийн энэ үеэр жагсаалтыг тэргүүлж байгаа бөгөөд мөн өнгөрсөн жилээр шинэ жил, зул сараар хүмүүсийг хамгийн их залхааж, ядраадаг дуугаар тус дуу тодорч байсан удаатай юм.