“Крымийг Украины эсрэг түрэмгийлэлд ашиглаж байна" гэсэн НҮБ-ын тогтоолд Монгол Улс "түдгэлзсэн" санал өгчээ

“Крымийг Украины эсрэг түрэмгийлэлд ашиглаж байна" гэсэн НҮБ-ын тогтоолд Монгол Улс "түдгэлзсэн" санал өгчээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблей өчигдөр /2022.12.15/ ОХУ-д түр эзлэгдсэн автономит Крым хот дахь хүний эрхийн зөрчлийн талаар шинэчилсэн тогтоолыг баталсан байна.

Тодруулбал, тус шинэчилсэн тогтоолд “Крымийг Украины эсрэг түрэмгийлэлд ашиглаж байна" хэмээн ОХУ-ыг буруутгасан байна. Харин тус тогтоолыг батлах эсэх санал хураалтад 82 улс орон дэмжсэн санал өгч, Монгол зэрэг 80 улс орон түдгэлзсэн санал өгсөн бол БНХАУ зэрэг 14 орон эсэргүүцсэн санал өгчээ. 

Эх сурвалж: NEXTA