"Ш.Алтантуяагийн ар гэрийнхэнд 3,8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр төлөх шаардлагатай" гэж Малайзын шүүхээс шийдвэрлэжээ

"Ш.Алтантуяагийн ар гэрийнхэнд 3,8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр төлөх шаардлагатай" гэж Малайзын шүүхээс шийдвэрлэжээ

Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөж, цогцсыг нь цэргийн зориулалттай тэсрэх бөмбөгөөр дэлбэлсэн хэрэг Малайзад 2006 онд гарсан. Тус хэргийн захиалагчаар Малайзын Ерөнхий сайд асан Нажид Разакыг буруутгасан бол Азила, Сирул гэх хүмүүст 2009 онд цаазаар авах ял оноосон байдаг.

Тэгвэл өнөөдөр /2022.12.16/ Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн гэр бүлийн таван гишүүнд 1.5 сая сингапур доллар төлөхийг тушаасан Малайзын шүүхийн шийдвэр гарсан байна.

Учир нь Ш.Алтантуяагийн ар гэрийнхэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, “Ш.Алтантуяа агсны үхлийн улмаас сэтгэцийн цочрол, сэтгэл зүйн гэмтэл учирсан гэж үзэн нөхөн төлбөр төлүүлэх”-ийг хүссэн байна. Иймд Малайзын дээд шүүхээс 2006 онд алагдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн гэр бүлд 1.5 сая сингапур доллар буюу 3,8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр төлөхийг тус улсын Засгийн газар болон өөр гурван хүнд оногдуулж шийдвэрлэжээ. Сонирхуулахад, Ш.Алтантуяа агсаны аав С.Шаарийбуу гуай энэ хэргийн гэм буруутай этгээдийг олж, хариуцлага хүлээлгэхээр олон жилийн турш тэмцэж яваа нэгэн юм.

Эх сурвалжийн мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.