ФОТО: Туркийн Ерөнхийлөгч Эрдоганы өрсөлдөгч Э.Имамоглуд хорих ял оноосныг Истанбул олон мянган иргэд эсэргүүцэн жагсжээ

ФОТО: Туркийн Ерөнхийлөгч Эрдоганы өрсөлдөгч Э.Имамоглуд хорих ял оноосныг Истанбул олон мянган иргэд эсэргүүцэн жагсжээ

Туркийн олон мянган иргэд 2023 оны сонгуульд Ерөнхийлөгч Эрдоганы гол өрсөлдөгч гэгдэж буй хотын дарга Экрем Имамоглуд оноосон ялыг эсэргүүцэн Истанбул хотын гудамжинд жагсаж эхэлсэн талаар Ройтерс агентлаг мэдээллээ.

Сонирхуулахад, тус улсын шүүхээс Э.Имамоглу нь “Сонгуулийн дээд зөвлөлийг доромжилсон” гэм буруутайд тооцож, түүнд 2,7 жилийн хорих ял оноосон байна. Харин тус шийдвэрийг давж заалдах шатны шүүх баталснаар хүчин төгөлдөр болжээ. Иймд Истанбул хотын төвд цугларсан олон мянган хүмүүс Туркийн Ерөнхийлөгч Эрдоган болон эрх баригч “Шударга ёс, хөгжил”-ийн намыг шүүмжилсэн уриа лоозон барьж жагсжээ.

Эх сурвалж: Varlamov news




Өнөөдөр үхэр өдөр

30 минутын өмнө