BTS хамтлагийн гишүүн Жин цэрэгт татагдаж буйтай холбогдуулж 200 гаруй цагдаа зохицуулалт хийхээр болжээ

BTS хамтлагийн гишүүн Жин цэрэгт татагдаж буйтай холбогдуулж 200 гаруй цагдаа зохицуулалт хийхээр болжээ

БНСУ-ын алдарт BTS хамтлагийн хамгийн ахмад гишүүн Ким Согжин өнөөдөр /2022.12.13/ цэргийн албанд явж байгаа аж. Тодруулбал, тус хамтлагийн гишүүд 18-21 сарын хугацаанд цэрэгт алба хаах бөгөөд өнөөдөр гишүүн Жинийг цэрэгт татлагдаж буйтай нь холбогдуулан сургалтын бааз дээр 200 гаруй цагдаа болон хамгаалалтын албаны хүмүүс зохицуулалт хийхээр болжээ. Мөн яаралтай тусламжийн үйлчилгээнийхэн ч бэлэн байдалд байх гэнэ.