"Цөмөөхэй" балетыг энэ сарын 25-наас эхлэн УДБЭТ-т тоглоно

"Цөмөөхэй" балетыг энэ сарын 25-наас эхлэн УДБЭТ-т тоглоно

"Цөмөөхэй" бүжгэн жүжиг найм дахь жилдээ тоглохоор болжээ.

Тодруулбал, Монгол Улсын Соёлын Элч, гавьяат жүжигчин, Монголын балетын хөгжлийн сангийн тэргүүн Д.Алтанхуягийн санаачилсан уламжлалын дагуу тус балет найм дахь жилдээ шинэ жилийн баяраар монголын үзэгчдэд хүрэх байна. Монголын балетын хөгжил сангаас "Цөмөөхэй" бүжгэн жүжигт оролцох бяцхан балетчидыг сонгон шалгаруулж, бэлтгэл сургалтад хамруулан тус балетад тоглуулдаг билээ. Д.Алтанхуягийн найруулсан "Цөмөөхэй" бүжгэн жүжгийг энэ сарын 25, 26, 27-нд 19:30 цагт Дуурь, бүжгийн эрдмийн театрт тоглоно.