Дэлхийн гоо бүсгүйн тэмцээнд Монголыг төлөөлөн оролцсон ОХУ-ын Якутын модель тэмцээнээс хасагдаж, гэртээ харьжээ

Дэлхийн гоо бүсгүйн тэмцээнд Монголыг төлөөлөн оролцсон ОХУ-ын Якутын модель тэмцээнээс хасагдаж, гэртээ харьжээ

Орос, Украины дайны улмаас олон улсын тэмцээн уралдаанд оролцож чадахгүй болсон Оросын тамирчид иргэншлээ солин, гадаад орны нэрийн өмнөөс өрсөлдөх болсон. Улмаар  ОХУ-ын Якутын модель, “Снежная краса” цомын эзэн Елена Егорова Дэлхийн гоо бүсгүйн тэмцээнд Монголын нэрийн өмнөөс оролцож буй талаар бид өмнө нь мэдээлж байсан. 

Энэ талаар Елена Егорова өөрийн инстаграм хуудсандаа “Би “Miss Grand International” уралдаанд Монголыг төлөөлөн, оролцох болно. Энэ тэмцээнд оролцохыг дөрвөн жилийн өмнөөс мөрөөдөж байсан. Энэ боломжийг олгосон орчлон ертөнцөд талархаж байна” хэмээсэн юм. Харин тэмцээний танилцуулгад “Би оросын хойд хэсэгт, жилийн есөн сар нь өвөл байдаг газар амьдардаг. Манай аав, ээж 40 жилийн өмнө Монголоос Орост ирсэн. Тийм болохоор би уралдаанд Монгол Улсыг төлөөлж байгаа” гэж ярьсан байна. Тэмцээний талаар холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Тэгвэл Монгол Улсыг төлөөлж буй ОХУ-ын Якутын модель Елена Егорова тэмцээнээ өндөрлүүлж, эх нутагтаа харьжээ. Энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "Ямар ч байр эзлээгүй ч гэсэн Дэлхийн миссийн тэмцээнд оролцсондоо маш их баяртай байна" гэжээ.

Түүнчлэн Оросын ЯСИА сайтад дээрх үйл явдлын талаар дурдахдаа  “Якутын алдарт загвар өмсөгч, "Цасан гоо бүсгүй" цолны эзэн Елена Егорова Индонезид болж буй "Miss Grand International" олон улсын гоо сайхны тэмцээнд оролцож байна. Якут эмэгтэй Монгол Улсыг төлөөлж байгаа нь анхаарал татаж байна. Охины тайлбарласнаар эцэг эх нь өмнө нь Монголд амьдарч байсан бөгөөд 40 жилийн өмнө Орос руу нүүж иржээ” хэмээсэн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу. 

Сонирхуулахад, Оросын зарим хэвлэлийн мэдээлснээр Украины мөргөлдөөнөөс үүдэж Оросын тамирчид өөрсдийн нэр дээр олон улсын тэмцээнд оролцож болохгүй гэсэн байгаа. Гэвч Елена Егоровагын оролцож буй Дэлхийн гоо бүсгүйн тэмцээнд энэ жил Орос улсыг Катерина Асташенкова төлөөлөн оролцож буй юм. Уг тэмцээн нь "Мисс Интернэшнл" гэх мэт тэмцээнүүдийг хамтатгасан дэлхийн  томоохон тэмцээний нэг байсан юм.