БНСУ-ын жүжигчин Пак Со Жүн “The Marvels” кинонд "Captain Marvel"-н нөхрийн дүр бүтээнэ

БНСУ-ын жүжигчин Пак Со Жүн “The Marvels” кинонд "Captain Marvel"-н нөхрийн дүр бүтээнэ

БНСУ-ын алдарт жүжигчин Пак Сожүн бидний сайн мэдэх “Marvel”-н бүтээл болох “Captain Marvel 2: The Marvels”-ийн жүжигчний багт албан ёсоор нэгдсэн талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл түүний тус кинонд бүтээх дүрийн товч танилцуулгын талаар мэдээлсэн байна. Тэрбээр “Captain Marvel 2: The Marvels” кинонд "Captain Marvel"-н нөхөр бөгөөд хүн бүр бие биетэйгээ харилцахын тулд дуулах ёстой  "Musical planet"-н удирдагч Prince Yan-ны дүрд тоглох ажээ.

Жүжигчний хувьд өдгөө 33 настай бөгөөд “Ким нарийн бичгийн дарга”, “Хваранг”, “Шөнийн гүйгч”, “Шимэгч” гэх мэт кинонуудад бүтээсэн дүрээрээ олон улсад  ихээхэн танигдсан жүжигчин юм.