Хувийн компаниуд Сөүл, Хонконг, Истанбул зэрэг чиглэлд ачаа тээврийн НИСЛЭГ хийнэ гэж С.Бямбацогт мэдэгджээ

Хувийн компаниуд Сөүл, Хонконг, Истанбул зэрэг чиглэлд ачаа тээврийн НИСЛЭГ хийнэ гэж С.Бямбацогт мэдэгджээ

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Үндэсний агаарын тээвэрлэгчдийг олон чиглэлд, хямд зорчигч ачаа тээвэрлэхийг дэмжсэн шийдвгэр гаргасан талаар мэдээлжээ. 

Энэ хүрээнд:

  • “МИАТ” ТӨХК-д Новосибирскийн чиглэлд хуваарьт нислэг үйлдэх эрхийг “Монголиан Эйрвейс Карго” ХХК-ийг ЗТХ-ийн Сайдын тушаалаар Москва, Екатеринбург, Сингапур, Өрөмч, Шанхай чиглэлд хуваарьт нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээр 
  • “Изинис Эйрвэйз”ХХК-ийг Чэндү, Санья, Сөүл, Хонконг, Истанбул, Лондон, Москва чиглэлд ачаа тээврийн нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээр тус тус томиллоо.
  • “Монголиан Эйрвейс Карго” ХХК-ийг Берлин чиглэлд томилсон бөгөөд тус компани Берлин-Москва чиглэлийн зорчигч тээврийн нислэгээ 2023 оны 1 дүгээр сараас эхлүүлэхээр төлөвлөж байна.
  • “Изинис Эйрвэйз” ХХК нь ачаа тээврийн зориулалтаар А330-200 маягийн агаарын хөлөг оруулж ирсэн бол “Монголиан Эйрвейс Карго” ХХК нь зорчигч тээврийн зориулалтаар А330-243 маягийн агаарын хөлөг оруулж ирэхээр бэлтгэж байна” гэжээ.