Ирэх онд Баян-Өлгий аймагт 58,5 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр нэгдсэн төсөвт тусгажээ

Ирэх онд Баян-Өлгий аймагт 58,5 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр нэгдсэн төсөвт тусгажээ

Монгол Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар 2023 оны улсын төсвийг өчигдөр /2022.11.11/ хэлэлцэн баталсан.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баян-Өлгий аймагт 192,9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 53 төсөл арга хэмжээ хэрэгжүүлж байгаагаас 2023 онд 58,5 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр нэгдсэн төсөвт тусгасан байна.

Үүний үр дүнд Өлгий хотыг тойрон гарах 19 км хатуу хучилттай зам, Ховд голын 200 метр төмөр бетон гүүр, Төрийн үйлчилгээний цогцолбор барилга, аймгийн 100 ортой Нэгдсэн эмнэлгийн барилга 2023 онд ашиглалтад орох аж.

Мөн Шүүхийн шинжилгээний албаны лабораторийн барилга барихад 1,8 тэрбум, Хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийн барилга барихад 600 сая, Өлгий хотод үерийн усны хамгаалалтын далан суваг барихад 2,8 тэрбум, аймгийн төвд 640 хүүхдийн сургуулийн барилга барихад 1,8  тэрбум, 250 ортой цэцэрлэгийн барилга барихад  2,8 тэрбум, 940 хүүхдийн сургуулийн барилга, спорт заал барихад 4,3 тэрбум, Цэнгэл сумын Тува бага сургуулийн барилгад 1,5 тэрбум, 320 хүүхдийн сургууль барихад 2,8 тэрбум, Баяннуур суманд спорт заал барихад зориулж 1,3 тэрбум төгрөгийг тус тус төсөвт тусгасан байна.

Эдгээр бүтээн байгуулалтын ажлуудыг өмнөх онуудад эхлүүлсэн бөгөөд санхүүжилтийг нь он дамжиж улсын төсөвт суулгаж байгаа юм.  




Өнөөдөр гахай өдөр

53 минутын өмнө