LIVE: Шатахууны хомстлоос болж өндөг 100, талх 200 төгрөгөөр нэмэгджээ

LIVE: Шатахууны хомстлоос болж өндөг 100, талх 200 төгрөгөөр нэмэгджээ

Манай улсад сүүлийн гурван хоногт шатахууны хомсдол үүссэнээс болж өргөн хэрэглээний зарим барааны үнэ өсөөд байна.

Тодруулбал, бид жишээ болгож Баянзүрх дүүргийн орон сууцны хороололд байх нэгэн дэлгүүрээс шууд дамжуулалтын бэлтгэсэн бөгөөд сүүлийн гурван хоногт л гэхэд өндөг 100 төгрөг, талх 200 төгрөг, гурил будаа 100-150 төгрөгөөр нэмэгджээ. Энэхүү өсөлтийг эх сурвалжууд шатахууны хомсдолтой холбоотой гэж буй юм.

Мөн тус дэлгүүрийн зүгээс “Манай дэлгүүрийн хувьд ямар нэг барааны үнийг дур мэдээд  нэмээд байгаа зүйл огт байхгүй.

Харин үйлдвэрлэгч, борлуулалтын зүгээс шатахууны хомстлоос болж нэмэгдэлтэй ирж байна гэсэн мэдээллийг өгсөн бөгөөд зарим борлуулалтын газрууд шатахууны асуудлаас болж түгээлтэнд гарч чадахгүй байгаа тул худалдан авагч бид нар өөрсдөө очиж бараагаа авж байгаа гэсэн юм. Шатахууны хомсдол энэ хэвээрээ байсаар байвал цаашид барааны үнэ улам нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд энэхүү асуудлыг төр засгийн зүгээс одоогоор ярилцаж хэлэлцсэн зүйл байхгүй байгаа тул холбогдох албаныхан болоод төр засгийн зүгээс яаралтай арга хэмжээ авч зохицуулахыг иргэдийн зүгээс шаардаж байгаа юм.

ҮЗЭХ: