САНАЛ АСУУЛГА: Ирэх сарын 20-ноос хойш аймаг, сумдад наадам хийх нь зөв үү

САНАЛ АСУУЛГА: Ирэх сарын 20-ноос хойш аймаг, сумдад наадам хийх нь зөв үү

Засгийн газрын өнөөдөр /2021.06.23/-ийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс наадмыг хэрхэн зохион байгуулах саналаа хэлэлцүүлжээ.

Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл өгөхдөө "Улсын баяр наадмыг хугацаанд нь үзэгчгүйгээр буюу цахимаар зохион байгуулах Засгийн газрын шийдвэр хэвээрээ байгаа. Харин аймаг, сумдын наадмыг хэрхэн зохион байгуулах тухай асуудлыг дахин хэлэлцсэн. Улмаар өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо буурч, нөхцөл байдал өөрчлөгдсөн тохиолдолд долоодугаар сарын 20-ноос хойш аймаг, сумдын наадмыг зохион байгуулах боломжоор хангая гэж үзсэн. Ингэхдээ УОК-ын эрсдэлийн үнэлгээ хийгдсэний дараа шийдвэр гаргана гэсэн чиглэл өглөө. Өөрөөр хэлбэл, аймаг, сумдын наадмыг бүгдийг зохион байгуулна гэсэн үг биш" гэсэн юм.

Цар тахлын энэ үед аймаг, сумд наадмаа хийх нь зөв үү?

Нийт: 0 саналтай




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө