Хот хоорондын хөдөлгөөн нээснээс хойш орон нутагт COVID-19 хамгийн олон тохиолдол бүртгэгдэв

Хот хоорондын хөдөлгөөн нээснээс хойш орон нутагт COVID-19 хамгийн олон тохиолдол бүртгэгдэв

УОК-оос хот хоорондын хөдөлгөөнийг тавдугаар сарын 8-аас нээх шийдвэр гаргасан. Үүнээс хойш орон нутагт бүртгэгдэх халдварын тоо нэмэгдсээр байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд гэхэд 19 аймагт нийт 683 тохиолдол бүртгэгдлээ. Энэ нь  тавдугаар сарын 8-аас хойших хамгийн олон тохиолдол юм. Халдвар шинээр бүртгэгдсэн аймгууд: 

  • Дархан-Уул-32
  • Ховд-6
  • Сэлэнгэ-27
  • Архангай-49
  • Баянхонгор-173
  • Говь-Алтай-61
  • Төв-63
  • Дорнод-3
  • Дундговь-45
  • Орхон-45
  • Сүхбаатар-27
  • Увс-11
  • Баян-Өлгий-1
  • Өвөрхангай-30
  • Говьсүмбэр-9
  • Булган-16
  • Хэнтий 41
  • Хөвсгөл-31
  • Завхан-13 тохиолдол батлагджээ.