Таван ханатай гэр шатаж, 80 настай буурай, 10 настай хүүхэд нас баржээ

Таван ханатай гэр шатаж, 80 настай буурай, 10 настай хүүхэд нас баржээ

Төв аймгийн Борнуур сумын Бичигт багийн “Аж ахуй” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 121 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 7 км-т/ 05.15-ны өдрийн 05:00 цагийн орчим 5 ханатай гэр шатаж, 2 хүн нас барж, 1 түлэгдэж гэмтжээ.

Уг гал түймэрт “Хелба” ХХК-ийн малчин тус сумын харьяат Д /80 настай, эмэгтэй/, О /10 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан бөгөөд Д /28 настай, эмэгтэй/ түлэгдэж бэртсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын ажлын хэсэг 05.15-ны өдөр тухайн газарт очиж,
нөхцөл байдалтай танилцаж, үзлэг хийжээ.