Тэмээчин Н.Байгалмаагийн гэрт гал гарч амиа алджээ

Тэмээчин Н.Байгалмаагийн гэрт гал гарч амиа алджээ

Өнгөрсөн шөнө тэмээчин Н.Байгалмаагийн гэрт гал гарч тэрээр зуурдаар амиа алджээ. Тодруулбал, Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын 5 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлага цагдаа болон онцгой байдлын газарт өчигдөр /2021.05.16/ 01:18 цагт ирсэн байна.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 14 км замыг туулан 01:32 цагт очиход таван ханатай гэр шатаж байсныг унтраасан байна. Уг гал түймэрт иргэн Б /33 настай, эмэгтэй/ өртөж нас барсан, цогцсыг тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгчээр ахлуулсан бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн гэж Онцгой байдлын мэдээнд дурджээ.