ЭМЯ: Сүүлийн 24 цагт 541 шинэ тохиолдол бүртгэгдэж, хоёр иргэн нас баржээ

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 541 шинэ тохиолдол бүртгэгдэж, хоёр иргэн нас баржээ

Сүүлийн 24 цагийн коронавирусийн нөхцөл байдлын мэдээллийг ЭМЯ-наас танилцууллаа.

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 8000 орчим хүнд шинжилгээ хийхэд 541 хүний сорьцод коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсын нийт халдварын тохиолдол 48642 болж байна. Шинээр илэрсэн тохиолдлуудыг задалбал, Улаанбаатарт 511, хөдөө орон нутагт 30 тохиолдол бүртгэгдсэн байна.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 64-74 насны ХОЁР иргэн коронавирусийн халдвараар нас барлаа. Улсын хэмжээнд нийтдээ 207 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Харин хоногт 1306 хүн эдгэрч гарсан бөгөөд нийт эдгэрэлтийн тоо 40900 болжээ.

Хөдөө орон нутагт бүртгэгдсэн тохиолдлын тоог задалбал:

-Архангай аймагт 1

-Говь-Алтай аймагт 2

-Өвөрхангай аймагт 9

-Орхон аймагт 15

Сэлэнгэ аймагт 1

Баян-Өлгий аймагт 2 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийтдээ 4256 хүн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байгаагаас хөнгөн 2220, хүндэвтэр 1406, хүнд 527, маш хүнд 103 хүн байна. Гэртээ 3702 хүн хөнгөн хэлбэртэй эмчлэгдэж байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 10308 хүн "COVID-19"-ийн эсрэг вакцинд хамрагдлаа. Ингэснээр улсын хэмжээнд 1.75 сая хүн вакцины нэгдүгээр тунд, 641 мянган хүн хоёрдугаар тунд тус тус хамрагдаад байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.