СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нэг гэр бүлийн гурван хүн угаартаж амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нэг гэр бүлийн гурван хүн угаартаж амиа алджээ

Өнөөдөр коронавирус цар тахлын халдварын тохиолдол, нас баралтад төр засаг, иргэн бүр анхаарч байна. Гэтэл энэ хугацаанд угаартаж нас барах тохиолдол “халдварын улмаас нас барсан иргэдтэй дүйцэхүйц" өдөр бүр гарч байгаа нь хэнд ч анзаарагдахгүй байгаа юм. 

Тодруулбал, энэ долоо хоногт Сонгино хайрхан дүүрэгт 80, 82 настай хоёр иргэн угаартаж нэг нь амиа алдсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл энэ сарын 15 -ны өдөр Баянзүрх дүүргийн .. хорооны дугаар тоотод оршин суух 40 настай эрэгтэй Т.О, 41 настай эмэгтэй C.О, 13 настай О.С нар болох нэг гэр бүлийн гишүүд угаартаж амиа алджээ.

Хэргийн газарт цагдаагийн алба хаагчид очиход эрэгтэй Т.О амьсгал хураасан байжээ. Харин ээж, охин хоёрын биеийн байдал хүнд, эмнэлэгт хүргэсэн ч тэд нас барсан байна. Иймд сүүлийн өдрүүдэд цаг агаар сэрүүсч байгаа тул, иргэд та бүхнийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулах үүднээс тус мэдээллийг нийтлэв.