Өлсгөлөн зарласан гэх УИХ-ын гишүүд ХООЛ ИДСЭН, ИДЭЭГҮЙ

Өлсгөлөн зарласан гэх УИХ-ын гишүүд ХООЛ ИДСЭН, ИДЭЭГҮЙ

Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгээгүй тул УИХ дахь АН-ын бүлгийн Ц.Туваан, О.Цогтгэрэл, Н.Ганибал, Ж.Батсуурь, А.Адъяасүрэн, Д.Ганбат нарын зургаан гишүүн, мөн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарын нийт найман гишүүн энэ сарын 05-ны өдрөөс эхлэн улс төрийн суулт, өлсгөлөн зарлаж эхэлсэн.

Харин энэ хугацаанд Д.Ганбат, А.Адъяасүрэн нар эрүүл мэндийн шалтгаанаар Сүхбаатарын талбайг орхиод байгаа юм.

Мөн эдгээр гишүүдийг “өлсөөгүй, хоол идэж байна” гэх шүүмжлэл иргэдийн дунд гараад байгаа юм. Учир нь тэд өдөр бүр хэвлэлийн хурал хийж олны өмнө гарахдаа огт өлсөж, ядарч сульдсан шинжгүй сэтгүүлчийн олон асуултад төвөггүй хариулсаар байгаа юм. Учир нь хүн хэдийгээр хоолгүй удаан амьдарна гэдэг ч хоол идэлгүй олон өдрийг өнгөрөөхөд ядарч сульдаж, анхаарал нь суларч, ярих чадваргүй болж, ам зуурах, уур уцаартай болох шинж тэмдэг илэрдэг байгаа юм.

Тэгвэл өнөөдөр “Яаралтай тусламжийн 103”-ын жижүүр эмч Д.Батхишиг “Эмчийн үзлэг, дүгнэлтээр АН-ын гишүүд талбай дээр өлсөөгүй оройдоо хоол идэж байсан нь шинжилгээгээр батлагдлаа” гэсэн талаар зарим эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Тэгвэл энэ асуудлаар УИХ дахь АН-ын гишүүдийн ажлын албаны зүгээс Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн эмчээс тодруулсан байна. Тэрээр “өлсгөлөн зарласан гишүүд хоол идээгүй” гэх тайлбарыг өгчээ.