Манай улсын 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг энэ сард олимпийн эрх авах тэмцээнд оролцоно

Манай улсын 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг энэ сард олимпийн эрх авах тэмцээнд оролцоно

Энэ тавдугаар сард манай улсын чөлөөт бөх, таеквондо, 3х3 сагсан бөмбөгийн тамирчид олимпийн эрх олгох чухал тэмцээнд оролцох тов нь гарчээ. Манай улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг Токиогийн олимпод оролцох эрхээ авч, Монгол Улс олимпод анх удаагаа багийн спортоор өрсөлдөх гэж буй.

Харин эрэгтэй баг тавдугаар сарын 26-наас 30-ны өдрүүдэд Австри улсын Грац хотод зохион байгуулагдах олимпийн эрх олгох тэмцээнд оролцох ажээ.

Харин чөлөөт бөхийн баг тамирчдад Токио-2020 олимпийн наадмын эрх олгох дэлхийн тэмцээн тавдугаар сарын 6-наас 9-ний өдрүүдэд Болгар улсын Софи хотноо зохион байгуулагдах бол жүдогийн төрлөөр олимпод оролцох эрхийн тэмцээн тавдугаар сарын 5-наас 7-ны өдрүүдэд Казаны Гранд Сламд болох аж.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө