ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Монголд гацсан Шинэ Зеландын багшийн ирээдүй "бүрхэг" байна

ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Монголд гацсан Шинэ Зеландын багшийн ирээдүй "бүрхэг" байна

Коронавируст халдварын улмаас манай улс хилээ хаагаад хоёр жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд гадаадад гацсан Монголчуудын асуудал бишгүй хөндөгдөж байв. Тэгвэл Монголд удаан хугацааны турш гацаж, гэртээ харьж чадахгүй байгаа Шинэ Зеландын иргэний талаарх мэдээлэл тус улсын хэд хэдэн сайтуудад гарчээ. Уг нийтлэлийг орчуулан хүргэж байна.

-МОНГОЛД ГАЦСАН БАГШИЙН ИРЭЭДҮЙ “БҮРХЭГ” БАЙНА- 

Монгол Улсын нийслэл Улаанбаатараас гарах нислэгийг хүлээж буй Шинэ Зеландын иргэн Марк Чапман гэр бүлийнхэнтэйгээ хэзээ уулзах нь тодорхойгүй байна. Чапман Монголын нийслэл дэх Олон улсын сургуулийн багш юм. Тэрбээр тус улсад ес дэх удаагаа “хөл хорионд” орж, Шинэ Зеландад амьдарч буй эхнэр хүүхдүүдтэйгээ уулзаж чадахгүй байгаа юм.

Чапман Монголын хахир хатуу өвлийг даван туулж чадсан ч одоо бага зэрэг “дарамт” мэдэрч эхэлжээ. Учир нь түүний ажил зургадугаар сарын дундуур дуусаж, байрлах газаргүй болох аж. Бямба гарагийн өглөө тэр Улаанбаатараас хэзээ гарч чадахаа мэдэхгүй байгаа талаараа гэрийнхэндээ мэдэгдсэн бөгөөд тусгаарлалт, хорио цээр дуустал хүлээж магадгүй юм.

Өнгөрсөн жил томуугийн дэгдэлтийн улмаас Монгол улс хилээ хаахаас өөр аргагүй болсон. Энэ үед Чапманы хадам ээж, аав хоёулаа нас барсан тул тэр эхнэр хоёр хүүхдийн хамт Шинэ Зеландад иржээ. Гэвч Шинэ Зеланд дахь ажлын байрных нь нөхцөл тодорхойгүй байсан тул Чапман багшлах ажилдаа эргэн орж, Монголд ирсэн байна.

Ковид-19 цар тахлын эхэн үед Монголд шинээр бүртгэгдэх халдварын тоо хамгийн бага байсан.  2021 оны хоёрдугаар сард өдөрт ердөө 50 гаруй тохиолдол бүртгэгдэж байсан бол дөрөвдүгээр сарын дундаар 1300-д хүрчээ. Түүний монгол найз нөхөд, хамт ажиллагсад нь маш их бухимдаж байгаа аж.

Агаарын бохирдлын асуудал. Хөл хорионоос өөр нэгэн асуудал бол Монголын агаарын бохирдол. Улаанбаатарын ихэнх нь айл өрхүүд гэр хороололд аж төрдөг. Гэр хорооллын иргэд өдөр бүр нүүрс, хуучин дугуй шатаадаг учраас агаарын бохирдол ихэсдэг.  

Марк Чапман  энэ тухай "Энэ бол сүйрэл. Зарим өдөр үнэхээр муухай байдаг. Утаа үнэртэж, бүр “амтагддаг”. Мөн холын зайн орчин харагдахаа больдог.  Монголын өвөл маш хүйтэн” гэв. Гэр хорооллоос ялгаатай нь тэр Засгийн газраас дулааны мөнгийг нь тэглэсэн орон сууцанд амьдарч байгаа юм.

Чапман гэртээ хэзээ буцаж ирэх нь тодорхойгүй байгаа ч гэр бүлийнхэнтэйгээ уулзана гэсэн бодол нь түүнийг амьдруулж байна. Түүний гэрээ 6-р сарын 11-нд дуусаж, 5-р сард сургуулиуд амарна. Тиймээс гадаад багш нарт эрт гарах зөвшөөрөл олгож магадгүй хэмээн тэр найдаж, хүлээж байна.

Эх сурвалж: Nzherald, Stuff, Rnz.co