Л.Оюун-Эрдэнэ: Улстөржиж вакцинжуулалтын татан авалтыг удаашруулсан нэр бүхий гишүүдийг удахгүй зарлана

Л.Оюун-Эрдэнэ: Улстөржиж вакцинжуулалтын татан авалтыг удаашруулсан нэр бүхий гишүүдийг удахгүй зарлана

Өнөөдөр 11:00 цагт хөдөө, орон нутаг руу вакцин хүргэх тээвэрлэлтийн цуваа ХӨСҮТ-ийн гаднаас хөдөлсөн. Энэхүү үйл ажиллагаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар оролцсон бөгөөд ирэх долдугаар сар гэхэд хөдөө орон нутгийн иргэдийг дархлаажуулалтанд бүрэн хамруулах төлөвлөгөөг Засгийн газраас тавин ажиллаж байгаа юм.

Тэгвэл энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газраас санал болгож буй вакцинууд нь ДЭМБ болон Эрүүл мэндийн яам хүлээн зөвшөөрсөн вакцинууд. Иргэд маань хэт эрхэлж болохгүй. Бусад улс ямар байгааг мэдээллүүдийг цахим орчноос нээлттэй харах боломжтой. Вакцинжуулалтаас өөр ямар ч гарц алга. Иргэн бүхэндээ боломжит мөнгө тараагаад хөл хорионд тогтоож байгаа дэлхийд нэг ч улс байхгүй.

Ерөнхийлөгчийн сонгууль болох  гэж байгаатай холбогдуулан нийгмийн хөөсрөл бий болж байна. Ажил үүргээ гүйцэтгэж байгаа энгийн албан хаагчид руу болон вакцинжуулалтын ажил руу улс төржилт их орж байна. Вакцины татан авалт хойшилсонд зарим улс төрчийн хариуцлагагүй байдал нөлөөлсөн. Үүнийг цар тахлын хажуугаар улстөржихгүйн тулд асар их тэвчээр гаргаж байна. Шаардлагатай гэж үзвэл тэр гишүүдийг би зарлана гэж бодож байгаа. Иргэдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой ийм цаг үед энд тэнд буруу мэдээлэл өгч, албаар зохион байгуулж байгаа нь эх орноосоо урваж байгаа үйлдэл. Нэр бүхий улс төрийн алиа салбадайнуудад хатуухан анхааруулъя, цах тахлын нөхцөл байдал гайгүй болохоор хэлэх ёстой газар нь хэлнэ" гэж мэдээллээ.