Ц.Оюунгэрэл: АН-ын гишүүддээ баярлалаа! Бид түүх бүтээхэд их ойрхон очлоо

Ц.Оюунгэрэл: АН-ын гишүүддээ баярлалаа! Бид түүх бүтээхэд их ойрхон очлоо

Өчигдөр /2021.05.01/ АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах тус намын дотоод сонгуульдболж, С.Эрдэнэ ялалт байгуулсан гэж мэдэгдсэн. Харин түүнтэй хамт өрсөлдсөн Р.Амаржаргал, Ц.Оюунгэрэл нар ялагдал хүлээсэн юм.

Тэгвэл Ц.Оюунгэрэл “Намайг дэмжиж саналаа өгсөн Ардчилсан намын олон мянган гишүүддээ баярлалаа! Бид түүх бүтээхэд их ойрхон очлоо” гэж мэдэгдлээ. Сонирхуулахад, ХҮН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр тодрох юм. Тус сунгаанд Ц.Оюунгэрэл нэр дэвшиж байгаа гэж ХҮН-ын албаны эх сурвалж мэдээлж байна.