Төрийн үйлчилгээний нэгдсэн сан E-Mongolia.mn сайт ажиллахаа больжээ

Төрийн үйлчилгээний нэгдсэн сан E-Mongolia.mn сайт ажиллахаа больжээ

Н.Алтанхуягийн Засгийн газрын эхлүүлсэн “Түц машин”-ыг халж төрийн цахим үйлчилгээний нэгдсэн сан “E-Mongolia”  хөтөлбөрийг У.Хүрэлсүхийн Засгийн газар эхлүүлсэн бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар үргэлжлүүлж буй.

E-Mongolia.mn нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагад зориулж төрийн үйлчилгээг цахим нэг цонхны үйлчилгээгээр үзүүлнэ гэж тайлбарлаж буй.  Товчхондоо, гадаад паспортаа ч тус сайтаар дамжуулан захиалж болох аж.

Тэгвэл системийн алдаа гарсан уу, эсвэл тус хөтөлбөрийг зогсоосон уу ямартай e-mongolia.mn сайт өнөөдөр /2021.05.01/ ажиллахаа больжээ. ЭНД ДАРЖ шалгана уу

Сонирхуулахад, e-mongolia.mn сайтын хөгжүүлэлт, системийн аюулгүй байдал, өдөр тутмын үйл ажиллагааг  нь Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар /ХХМТГ/ болон тус газрын дарга Б.Болор-Эрдэнэ хариуцаж байгаа буй. Учир нь ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ e-mongolia.mn сайтыг олон нийтэд сурталчлахад 300 орчим сая төгрөг зарцуулсан гэж олны шүүмжлэлд өртөж байсан билээ.