Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшихийг горилогчдын цахим санал хураалт эхэлжээ

Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшихийг горилогчдын цахим санал хураалт эхэлжээ

Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшихийг горилогчид өчигдөр /2021.04.30/ М.Тулгат, О.Цогтгэрэл нарын намын дотоод сонгуулийн хороонд тус бүрдээ бүртгүүлсэн.

Тухайлбал, М.Тулгатын АН-д Р.Амаржаргал, Л.Гүндалай, Д.Ганбат, Ц.Оюунгэрэл, С.Эрдэнэ нарын таван хүн бүртгүүлсэн бол, тэдний дунд санал хураалт "цахим"-аар болох юм. Харин О.Цогтгэрэлийн намд Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Д.Ганбат, Х.Тэмүүжин нар бүртгүүлсэн бол тэдний дунд санал хураалтыг "цаас"-аар авах ажээ. Тэгвэл өнөөдөр цахим санал хураалт өглөө 09:00 цагт эхэлсэн байна.Тодруулбал, АН-ын гишүүдийн гар утсанд тодорхой холбоос бүхий мессеж ирж байгаа аж. Тус санал хураалт өнөөдөр 22:00 цагт хүртэл үргэлжлэх ажээ.