Х.Баттулга: Намынхаа сунгаанд  хүсэлтээ  өгсөн НАЙМАН хүнд амжилт хүсье

Х.Баттулга: Намынхаа сунгаанд хүсэлтээ өгсөн НАЙМАН хүнд амжилт хүсье

Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвших хүсэлтэй нийт найман хүн (Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, Д.Ганбат, Л.Гүндалай, Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл, С.Эрдэнэ, С.Ганбаатар) өнөөдөр /2021.04.30/ М.Тулгат, О.Цогтгэрэл нарын АН-ын Дотоод сонгуулийн хороонд тус бүрдээ бүртгүүлээд байна.

Тэгвэл тэдэнд амжилт хүсэж Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн facebook хуудастаа “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр намынхаа дотоод сунгаанд  хүсэлтээ  өгсөн 8 хүнд амжилт хүсч эв нэгдэлтэй байхыг намын бүх гишүүддээ уриалж байна. Нам дотроо хуваагдах нь ялагдал авчирдаг гашуун түүхтэй. Бүгд нэг л АН -ын туган дор нэгдэж намынхаа дотоод сунгаанд орох нь шударга  өрсөлдөөний эхлэл болно. Та бүхэнд амжилт” гэжээ.