Энхтайваны гүүрийн хөдөлгөөнийг өнөөдрийн 20.00 цагаас 10 хоногийн турш хаана

Энхтайваны гүүрийн хөдөлгөөнийг өнөөдрийн 20.00 цагаас 10 хоногийн турш хаана

Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүрний хэв гажилтын заадас засварын ажлыг эхлүүлэх гэж байгаа тухай Улаанбаатар зам, засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-аас мэдээлсэн.

Тодруулбал Энхтайваны гүүрэн гарцын замын хөдөлгөөнийг 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний буюу өнөөдрийн 20:00 цагаас эхлэн 2021 оны тавдугаар сарын 8-ны өглөө 06:00 цаг хүртэл хаахаар болсон. Ингэснээр Улаанбаатарт тогтоосон хөл хорионы хугацаа дуусах хүртэл 10 хоног засварын ажил үргэлжлэх юм байна.