Герман сувилагч коронавирусийн вакцины оронд давсны уусмал тарьсан байжээ

Герман сувилагч коронавирусийн вакцины оронд давсны уусмал тарьсан байжээ

ХБНГУ-ын нэгэн сувилагч "BioNTech" коронавирусийн эсрэг вакциныг давсны уусмалаар солин, иргэдэд тарьж байсан нь ил болжээ. Тус сувилагч нь “Улаан загалмай” нийгэмлэгт ажилладаг бөгөөд нийт зургаан хүнд давсны уусмал тарьсан байна. Албаныхан энэ явдлын талаар түүнтэй хамт ажилладаг хүнээс олж мэдсэн аж.

Одоо уг эмэгтэйн эсрэг мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа юм. Эх сурвалжуудын мэдээлснээр тэрээр вакцины шилийг хагалсан бөгөөд үүний учир давсны уусмалаар сольж, хүмүүст тарьсан гэж өөрийн үйлдлээ тайлбарласан байна. Гэвч тэрээр нэмэлт мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Энэхүү сувилагчаар вакцин тариулсан иргэдийн хэн нь давсны уусмал тариулсан нь хараахан тодорхой болоогүй байна.

Эх сурвалж: Straits times