Хойд Солонгосын цэргүүд хилийн бүсэд нэвтэрсэн БНХАУ-ын иргэнийг буудаж хөнөөжээ

Хойд Солонгосын цэргүүд хилийн бүсэд нэвтэрсэн БНХАУ-ын иргэнийг буудаж хөнөөжээ

БНАСУ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хилийн бүсдээ хатуу хараа хяналт тавьж байгаа тул БНХАУ-ын Засгийн газраас тус бүс нутгийн иргэддээ сэрэмжлүүлэг өгч байна. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр БНХАУ-ын иргэн Хойд Солонгосын хилийн ойролцоо явж байхдаа цэргүүдэд буудуулж нас баржээ. 

Эх сурвалжийн мэдээлснээр “Жилинь мужийн Чанбай хотын ойролцоо Ялу голын гүехэн хэсгийг гатлах гэж байсан Хятад иргэнийг Хойд Солонгосын хилчид толгой тус газар нь буудаж хөнөөсөн байна. 

Түүнчлэн саяхан Өмнөд Хванхэ мужийн Хэжүгийн ойролцоо загасчилж байсан Хятадын иргэд рүү Хойд Солонгосын цэргүүд гал нээж, улмаар завь живсэн хэрэг ч гарчээ. Эх сурвалжийн мэдээлснээр уг хөлөг онгоцонд нийт долоон хүн байсан бөгөөд бүгд живж нас барсан байна.  Эргүүлийн завь тэднийг аврах гэж ч оролдоогүй аж. Хойд Солонгосын эрх баригчид "онцгой байдлын хорио цээрийн удирдамж" -ынхаа хүрээнд хилийн чанадад гаднын хүмүүс нэвтрэхийг хатуу хориглохын зэрэгцээ агаар, далай тэнгис, хуурай бүх замыг бүрэн "түгжсэн”. Үүний улмаас далайчдыг аварч чадаагүй байж болзошгүй юм. 

Өнгөрсөн оны сүүлээр тус улсын эрх баригчид хилийн цэргийн тусгай хамгаалалттай бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрсэн хүн, амьтан руу “болзолгүйгээр галлах” тушаал өгсөн. Энэ нь коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх зорилготой ч БНХАУ-ын эрх баригчид төдийгүй ард иргэд “хэт сүржигнэл” хэмээн шүүмжилж байна.  

Эх сурвалж: DailyNK