БНСУ: Өнөөдөр Монголын шороон шуургатай

БНСУ: Өнөөдөр Монголын шороон шуургатай

БНСУ /Умард Солонгос/-ын цаг уурын албаны мэдээлэлд, тус улсын төвийн хэсэг болон Ганвон мужийн Ёнсо, Чүнчон муж, Жонбуг мужид өнөөдөр /2021.04.28/ бороо орох төлөвтэй байна. Улмаар борооны дараа шороон шуурга шуурах бөгөөд Монголд уржигдар /2021.04.26/ үүссэн говийн элсэн шуурга баруун хойноос салхинд туугдан өнөөдөр Солонгост орж ирэх магадлал өндөр байна хэмээн мэдээлжээ.

Тодруулбал, манай улсын цөлжилт, үүнээс үүссэн шороон шуурга БНХАУ болон БНСУ-ын санааг зовоох болсон гэдэг. Иймд эдгээр улсууд манай улсын цөлжилттэй тэмцэхэд зориулж мод тарих зэрэг хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт уламжилж байгаа гэсэн албаны мэдээлэл байгаа юм.