АНУ вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэдэд амны хаалтгүй гадуур явахыг нь зөвшөөрлөө

АНУ вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэдэд амны хаалтгүй гадуур явахыг нь зөвшөөрлөө

АНУ-ын халдварт өвчинтэй тэмцэх төв байгууллага CDC (Centers for Disease Control and Prevention) коронавирусийн эсрэг вакцинжуулалтад бүрэн хамрагдсан иргэдэд амны хаалтгүй гадуур явахыг нь зөвшөөрсөн талаарх зөвлөмжийг өчигдөр гаргажээ.

Гэхдээ гадаад орчинд олон хүн цугларсан газарт байхдаа агаар солилцоо сайтай, хүн хоорондын зай хангалттай хол гэж үзвэл амны хаалтаа авч болохыг бас зөвлөөд, харин дотор битүү орчинд хүн ам цугласан газарт амны хаалтаа зүүх зөвлөмж хэвээр үйлчлэх гэнэ.

Өнөөдрийн байдлаар АНУ-д нийт 141 сая хүн буюу хүн амын 42 хувь нь ямар нэг хэмжээгээр вакцинжуулалтад хамрагдсанаас 95 сая гаруй нь хоёр дахь тунгаа тариулж, бүрэн дархлаажжээ. АНУ-д вакцины хоёр дахь тунгаа тариулснаас хойш 14 хоногийн дараа тухайн хүнийг бүрэн дархлаажсанд тооцож байгаа юм.

Эх сурвалж: NBC news