Говь-Алтайд 23 хүн коронавирусийн халдвартай нь батлагдлаа

Говь-Алтайд 23 хүн коронавирусийн халдвартай нь батлагдлаа

Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд 23 иргэн коронавирусийн халдвар авсан нь батлагдлаа гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

“Говь-Алтай аймагт сэжигтэй тохиолдол илрээд гурав хонож байгаа бөгөөд түүнээс хойш уг тохиолдлуудын ойрын болон дам хавьтлуудыг шинжилгээнд хамруулж байна. Нийт 405 сорьц цуглуулж ХӨСҮТ-д PCR шинжилгээнд хамруулснаас 23 нь эерэг гарч, дөрөвдүгээр сарын 27-нд албан ёсоор батлагдлаа. Түүнчлэн өнөөдрийн байдлаар 877 иргэнийг түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд хамруулаад байна” хэмээн Аймгийн онцгой комиссоос танилцуулав.

Халдварын голомтоор бүртгэсэн Есөнбулаг сумын Хантайшир-Эрдэм цогцолбор сургууль, нэг, гуравдугаар сургууль, тавдугаар цэцэрлэгээс түүвэрлэн шинжилгээ авч байгаа ажээ. Одоогоор батлагдсан тохиолдлын биеийн байдал хөнгөн тэдний ойрын хавьтлаар 2900 хүн бүртгэгдээд байгаа аж. Тэдгээрийг тусгаарлан шинжилгээ авч эхэлсэн байна.  




Өнөөдөр туулай өдөр

5 минутын өмнө