Ц.Анандбазарт холбогдох асуудлыг шалгах үүргийг Прокурорын байгууллагаас өгчээ

Ц.Анандбазарт холбогдох асуудлыг шалгах үүргийг Прокурорын байгууллагаас өгчээ

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар зарим бүсгүйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн байж болзошгүй асуудалд нэр холбогдоод буй.

Мөн энэ талаар Tsahiur.mn сайтын сэтгүүлч Ц.Анхзул “УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын үйлдсэн бэлгийн хүчирхийлэл” гэх нэвтрүүлгийг олон нийтэд саяхан хүргэсэн. Тус нэвтрүүлэгт Ц.Анандбазарын бэлгийн дарамтад өртөж байсан байж болзошгүй бүсгүйчүүд оролцож, зарим зүйлийг ярьсан байдаг.

Тэгвэл Ц.Анандбазарт холбогдох асуудлыг шалгах үүргийг Нийслэлийн прокурорын газраас цагдаагийн байгууллагад өгсөн бололтой. Учир сэтгүүлч Ц.Анхзул өөрийн facebook хуудастаа “УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын үйлдсэн бэлгийн хүчирхийлэл” нэвтрүүлгийн мөрөөр нийслэлийн Прокурорын газраас шалгах даалгавар өгчээ. Тэр дагуу ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд гэрчээр мэдүүлэг өглөө. Бүтэн хоёр цаг мэдүүлэв” гэжээ.