ЭМЯ: Сүүлийн 24 цагт 1264 хүнээс коронавирус илэрч, НАЙМАН хүн нас барлаа

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 1264 хүнээс коронавирус илэрч, НАЙМАН хүн нас барлаа

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж байна. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд 10,109 хүнд PCR хийхэд коронавируст халдварын 1264 тохиолдол илэрлээ. Эдгээрийн 1103 нь Улаанбаатар хотод, 1-нь эрүүл мэндийн байгууллагаас, 160 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 27,956 болж байна. 

Орон нутагт бүртгэгдсэн халдварын тоон мэдээлэл: 

  • Архангай -3,
  • Булган-1,
  • Дархан-Уул - 30,
  • Орхон-15
  • Дундговь-4,
  • Завхан-49,
  • Өвөрхангай-13,
  • Сэлэнгэ-3,
  • Төв-36,
  • Ховд-4,
  • Хөвсгөл-1,
  • Хэнтий-1 тус тус бүртгэгджээ.

Сүүлийн 24 цагт 486 хүн эдгэрчээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 14,258 болж байна. Халдварын улмаас 4,127 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн-2,338
  • Хүндэвтэр-1,374
  • Хүнд-351
  • Маш хүнд 64 хүн байна.

Мөн хугацаанд коронавирусээс шалтгаалсан найман нас баралт бүртгэгдлээ. Эдгээр нь

  •   66 настай эрэгтэй 04.02-нд онош нь батлагдсан
  •   57 настай эрэгтэй 04.22-нд онош нь батлагдсан
  •   94 настай эрэгтэй 04.12-нд онош нь батлагдсан
  •   81 настай эрэгтэй 04.21-нд онош нь батлагдсан
  •   60 настай эрэгтэй 04.21-нд онош нь батлагдсан
  •   56 настай эмэгтэй 04.22-нд онош нь батлагдсан
  •   62 настай эрэгтэй 04.09-нд онош нь батлагдсан
  •  62 настай эмэгтэй  04.13-нд онош нь батлагдсан байна. Ингэснээр коронавирусээс шалтгаалсан нас баралт 69 боллоо.




Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө