LIVE: “Халдвар ихэсч байгааг ХӨСҮТ-ийн эмч, ажилчид руу чихэж байна” гэв

LIVE: “Халдвар ихэсч байгааг ХӨСҮТ-ийн эмч, ажилчид руу чихэж байна” гэв

Өнөөдөр ХӨСҮТ-ийн эмч ажилчид болон Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос хамтран хуурамчаар шинжилгээний бичиг гэх асуудлаар тайлбар мэдээлэл өглөө. 

ХӨСҮТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга О.Баатарчулуун “ХӨСҮТ дээр тагнуул, эдийн засагтай гэмт хэрэгтэй тэмцэх газрын хамтарсан шалгалт орсон нь үнэн. Хачирхалтай нь энэ шалгалт орсны livetv.mn гээд сайт энэ талаар мэдээлэл олж авч, маш хүнд гарчигтай, зохиолтой, зохион байгуулалттай нэвтрүүлэг цацсан.

Энэ нэвтрүүлэг гарсан нь халдварт өвчинтэй тэмцэж байгаа бүх эмч, эмнэлгийн ажилчдад маш хүнд цохилт болж одоо ч хүртэл сэтгэл зүйн дарамтанд байна.

Өчигдөр би тус нэвтрүүлэг дээр нэр нь гарсан эмч, эмнэлгийн ажилчидтайгаа уулзсан. Одоо бид цаашдаа халдварт өвчинтэй тэмцэх тэнхэлгүй болчихлоо. Нойргүй хонож байна. Бид яагаад хоёр жил энэ өвчинтэй нойр хоолоо умартан тэмцсэнийхээ төлөө буруутан болох ёстой юм бэ. Бид тийм зүйл хийх хүмүүс биш ээ. Тэр хүмүүс өнөөдөр ирж мэдээлэл өгөх байсан ч халдвар их гарсантай холбогдуулан ажлын байран дээрээ байж байгаа. Өчигдрөөс эхлэн энэ хэрэг хуулийн байгууллага дээр шалгагдаад нотлогдсон мэт мэдээллүүд цахим орчинд тарж байна. Энэ нь халдвар ихэссэн явдлыг зохион байгуулалттайгаар ХӨСҮТ-ийн эмч ажилчид руу чихэж байна гэж ойлгож байна. Тэгвэл төр засаг, эрдэмтэд та нар юу хийж байсан юм бэ, бид өмнө нь та бүхэнд халдварын эрсдэлийг олон удаа анхааруулж байсан” гэж мэдээллээ.