LIVE: Алдаа гаргасан хэдхэн эмчээс болж салбарын 56 мянга гаруй ажилчдыг харлуулж болохгүй

LIVE: Алдаа гаргасан хэдхэн эмчээс болж салбарын 56 мянга гаруй ажилчдыг харлуулж болохгүй

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос ХӨСҮТ-ийн эмч, ажилчдыг хуурамчаар шинжилгээний бичиг үйлддэг гэх асуудлын эсрэг мэдэгдэл хийж байна.

Энэ үеэр Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга н.Ариунаа “Өнөөдөр нөхцөл байдал маш хүнд байна. Гэтэл мөрөөрөө ажлаа хийж яваа хүмүүс рүү дайрч, хууль хяналтын байгууллагын шалгаж дуусаагүй асуудлыг даамжруулж, тэдний нэр хүндэд халдаж байгаад маш их гомдолтой байна.

Тиймээс мянга мянган ажилчдынхаа эрх ашгийг хамгаалж явдаг байгууллагын хувьд өнөөдөр мэдээлэл хийж байна. Эрүүл мэндийн салбарынхан огт алдаа мадаг гаргахгүй, төгс ажиллаж байгаа гэж хэлэхгүй ээ, алдаа гарах тохиолдол бий. Гэхдээ алдаа гаргасан хэдэн хүмүүсийн өмнөөс салбарын 56 мянга гаруй ажилчдыг харлуулж болохгүй” гэв.