СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ахуйн гал түймрийн улмаас хоёр хүн амиа алдаж, долоон хүн түлэгджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ахуйн гал түймрийн улмаас хоёр хүн амиа алдаж, долоон хүн түлэгджээ

Сүүлийн өдрүүдэд нийслэлд ахуйн гал түймрийн аюул эрсдэл ихсэж байна.  Тиймээс иргэдэд доорх мэдээллийг сэрэмжлүүлэг болгон хүргэж байна. 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.19-ний өдрийн 20:14 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 20:20 цагт очиж Хангай хотхоны хашаанд 2х2 метрийн хэмжээтэй зөөврийн амбаар шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт нэр, нас тодорхойгүй иргэн /40 орчим настай, эрэгтэй/ амь насаа алдаж, иргэн С /44 настай, эмэгтэй/-ийн хоёр гар, нуруу хэсэг түлэгдсэн байсныг НТТТ-ийн 103-ийн эмчид хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.19-ний өдрийн 12:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 12:50 цагт очиж иргэн М-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн М /50 настай, эмэгтэй/ амь насаа алдаж, иргэн М /55 настай, эрэгтэй/-ын нуруу, хоёр гар, М /55 настай, эмэгтэй/-ийн нүүр, хоёр гар, нуруу, цээж, Б /33 настай, эмэгтэй/-ийн хоёр гар, нүүрний хэсэг, О /45 настай, эрэгтэй/-ын хоёр гар, нүүрний хэсэг, М /49 настай, эмэгтэй/-ын хоёр гар, нүүрний хэсэг, Г /44 настай, эмэгтэй/-ийн хоёр гар, хүзүүний хэсгээр тус тус түлэгдсэн байсныг НТТТ-ийн 103-ийн эмчид хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ