ВИДЕО: НАСА-ийн эрдэмтэд Ангараг гараг дээр анх удаа бичил нисдэг тэрэг амжилттай хөөргөлөө

ВИДЕО: НАСА-ийн эрдэмтэд Ангараг гараг дээр анх удаа бичил нисдэг тэрэг амжилттай хөөргөлөө

АНУ-ын Сансрын Уудмыг Судлах Агентлаг/НАСА/-ийн хөөргөсөн Ангараг гарагийг судлах төхөөрөмж өнгөрсөн хоёрдугаар сард тус гараг дээр амжилттай газардаж, судалгааны ажлаа гүйцэтгэсээр байна. 

Төслийн өөр нэгэн бүрэлдэхүүн хэсэг нь Ангараг дээр бичил хэмжээний нисдэг тэрэг хөөргөх байсан юм. Тэгвэл өчигдөр/2021.04.19/ уг туршилт амжилттай болж дэлхийгээс өөр гараг дээр анх удаа нисдэг тэрэг хөөргөлөө. 

"Ingenuity" хэмээх нэртэй уг нисдэг тэрэг нь Ангараг дээр нэг минут орчим нисэж, амжилттай газардсан юм. Хамгийн сонирхолтой нь уг нисдэг тэрэгний хөдөлгөөнийг дэлхийгээс удирдаж байлаа. 

Ангараг гарагийн агаар маш сийрэг, даралт бага байдаг учир сэнсний эргэлтийн хурдыг дэлхий дээр байдгаас хэд дахин илүү хурдтай эргүүлэх шаардлага тулгардаг. Тиймээс нисдэг тэрэгний цахилгаан хангамжид шаардагдах цахилгаан эрчим хүчийг бүрдүүлэхийн тулд нарны хавтангаар олон цагийн туршид цэнэглэсэн аж. 

НАСА-ийн эрдэмтэд бичил нисдэг тэргийг ирэх өдрүүдэд илүү өндөрт, хол зайд нисгэхээр зорьж байна. 

ҮЗЭХ: