Өмнөговь аймаг руу хулгайн замаар явсан иргэд эргүүлийнхнээс зугтаж, цагдаагийн автомашиныг мөргөжээ

Өмнөговь аймаг руу хулгайн замаар явсан иргэд эргүүлийнхнээс зугтаж, цагдаагийн автомашиныг мөргөжээ

Өчигдөр Өмнөговь аймаг "Хаалт-хяналт" арга хэмжээний хүрээнд долоон хулгайн тээврийн хэрэгсэл илрүүлсэн. Тодруулбал, Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын үед Цогт-Овоо постыг тойрон маршрутын бус /хулгайн, шороон замаар/ Улаанбаатараас Даланзадгад суманд дөрөвдүгээр сарын 19-ний өдөр буюу өнөөдөр долоон автомашинтай 33 иргэнийг /том хүн, хүүхэд/ саатуулан шалгаж байгаа аж.

Эдгээр тээврийн хэрэгслийг эргүүл хяналтынхан илрүүлсэн бөгөөд зугтах оролдлого хийсэн жолооч цагдаагийн автомашиныг мөргөх зөрчил гаргажээ. Мөн зөвшөөрөлгүй зорчин очсон 33 иргэн харьяаллын бус бөгөөд Цагаан хадны чиглэлд зорчиж байгаагаа мэдээлсэн байна. Иймд долоон тээврийн хэрэгслийг журмын хашаанд саатуулж, 33 иргэдийг “Дэлгэрэх” буудалд тусгаарлан аймгийн ЭМГ-аас шинжилгээнд хамруулахаар ажиллаж байгааг Өмнөговь аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.