Ц.Ганзориг: Явган хүний хөдөлгөөнийг үе шаттайгаар хязгаарлана

Ц.Ганзориг: Явган хүний хөдөлгөөнийг үе шаттайгаар хязгаарлана

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Улсын Онцгой комиссын Шуурхай штаб дээр ажиллалаа.

Энэ үеэр УОК-ын Шуурхай штабын дарга Ц.Ганзориг "Авто машины хөдөлгөөн цэгцэрсэн. Харин явган хүний хөдөлгөөн их байна. Хэрэв энэ хэвээрээ байвал явган хүний хөдөлгөөнийг хязгаарлах, чангаруулах хүртэл арга хэмжээг үе шаттайгаар авах шаардлага бий. Хүүхдийн тоглоомын талбай гэх мэт газруудад хүний бөөгнөрөл үүсэж байна. Хэрэв хүмүүс олноороо цуглаад байвал хаах арга хэмжээ авна. Иргэд зөвхөн гэрийнхээ ойр орчимд л салхилах учиртай" гэв.