ВИДЕО: Агаарын шоу үзүүлж байсан Д2Д-ны үеийн онгоц далайн усанд осолджээ

ВИДЕО: Агаарын шоу үзүүлж байсан Д2Д-ны үеийн онгоц далайн усанд осолджээ

Дэлхийн 2-р дайны үеийн ганц хөдөлгүүртэй онгоц АНУ-ын Флорида мужийн наран шарлагын газрын ойролцоо гүехэн усанд ослын буулт хийж буй бичлэг цахим сүлжээнд нийтлэгдэж олны анхаарлыг татлаа.

Тус мужийн “Какао” хэмээх наран шарлагын газарт Бямба гарагт/2021.04.17/ агаарын шоу болж байсан юм. Уг шоунд нэгэн нисгэгч Дэлхийн 2-р дайны үеийн онгоцоор үзүүлбэр үзүүлж байтал хөдөлгүүрт нь саатал гарч, аргагүйн эрхэнд далайн усанд газардсан аж. 

Онгоцонд нисгэгчээс өөр хүн байгаагүй бөгөөд азаар ямар нэгэн гэмтэл авалгүй өнгөрсөн байна. Агаарын шоу ням гарагт төлөвлөгөө ёсоор үргэлжилжээ. 

ВИДЕО: 

Эх сурвалж: CNN