ВИДЕО: НАСА-ийн бичил нисдэг тэрэг өнөөдөр Ангараг гараг дээрх анхны туршилтын нислэгээ хийнэ

ВИДЕО: НАСА-ийн бичил нисдэг тэрэг өнөөдөр Ангараг гараг дээрх анхны туршилтын нислэгээ хийнэ

Өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-ын “Perseverance rover” сансрын судалгааны төхөөрөмж Ангараг гараг дээр амжилттай газардсан билээ. Мөн хэдхэн хоногийн өмнө уг төхөөрөмжөөс “Ingenuity” гэх бичил нисдэг тэрэг салсан. Ингэснээр Ангараг гарагийг өндрөөс тандан судлах боломж үүсэж байгаа юм. Тэгвэл өнөөдөр уг бичил нисдэг тэрэг анхныхаа туршилтын нислэгийг хийх талаар CNN мэдээллээ. 

Бүх зүйл төлөвлөсний дагуу болбол “Ingenuity” нисдэг тэрэг өнөөдөр орон нутгийн цагаар 03.30 минутад хөөрөх/Монголын цагаар 18.40 минутын үед/ аж. Ингэснээр хүн төрөлхтний анхны хяналттай нисдэг тэрэг өөр гараг дээр нисэх гэж байна. Уг түүхэн үйл явдлыг  НАСА өөрийн албан ёсны вэбсайтаар шууд дамжуулан үзүүлэхээр болжээ. Төлөвлөгөө ёсоор нислэгийг дөрөвдүгээр сарын 11-нд хийх байсан ч нисдэг тэрэгний хяналтын системд асуудал гарч хойшлуулсан юм. 

ВИДЕО:

Эх сурвалж: CNN