С.Амарсайхан: Халдварын улмаас амиа алдсан иргэдийн ар гэрт ЭМГЭНЭЛ илэрхийлье

С.Амарсайхан: Халдварын улмаас амиа алдсан иргэдийн ар гэрт ЭМГЭНЭЛ илэрхийлье

04 дүгээр сарын 10-ны өдрийн 06.00 цагаас 04 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэл улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, Улаанбаатар хотод хатуу хөл хорио тогтоогоод байна. 

Харин коронавирусийн халдвар авсан иргэд өдөрт мянга гаруй бүртгэгдэж, нас баралт нэмэгдэх төлөвтэй болоод байна. Тухайлбал, өнгөрөгч долоо хоног /2021.04.12-18/-ийн хугацаанд улсын хэмжээнд 6966 иргэн халдвар авсаны 90 хувь нь Улаанбаатар хотод байгаа юм. Харамсалтай нь сүүлийн долоо хоногт коронавирусийн улмаас 27 хүн амиа алдаад байна. Иймд Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан халдварын улмаас иргэд нас барсан асуудалд эмгэнэл илэрхийллээ.