Л.Баттөр: Хөнгөн хэлбэрээр өвдсөн бол “PCR” эерэг гарснаас 10 хоногийн дараа гэрийн тусгаарлалтыг дуусгаж болно

Л.Баттөр: Хөнгөн хэлбэрээр өвдсөн бол “PCR” эерэг гарснаас 10 хоногийн дараа гэрийн тусгаарлалтыг дуусгаж болно

Манай улс гуравдугаар сарын 12-оос эхлэн коронавирусийн халдвар авч, хөнгөн өвдсөн өвчтөнүүдийг гэрээр тусгаарлаж, эмчилж эхэлсэн. Тэгвэл гэрээр тусгаарлагдаж буй иргэдэд ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр зөвлөмж өгчээ. 

Тэрбээр өөрийн тветтер хуудаснаа “Хэрэв шинж тэмдэггүй хэлбэрээр өвдсөн бол PCR шинжилгээ эерэг гарсан өдрөөс хойш 10 хоногийн дараа, хөнгөн хэлбэрийн үед халууралтгүй, эмнэлзүйн шинж тэмдэг сайжрал өгөөд гурваас дээш хоног өнгөрсөн бол мөн 10 хоногийн дараа гэрийн тусгаарлалтыг дуусгаж болно. Ямар нэгэн PCR, эсрэгбиеийн шинжилгээ өгөх шаардлага байхгүй" гэжээ.