Өнөөдрийн ЭМЯ-ны мэдээллээс хойш Орхон аймагт 33 тохиолдол нэмж бүртгэгдлээ

Өнөөдрийн ЭМЯ-ны мэдээллээс хойш Орхон аймагт 33 тохиолдол нэмж бүртгэгдлээ

Дөрөвдүгээр сарын 13-ны өдөр БОЭТ-ийн вируслогийн лаборатори, Медипас эмнэлэг, “Эрдэнэт” сувилал, авто замын 2 постод нийт 531 түргэвчилсэн шинжилгээ хийж 6 сул эерэг бүртгэгдсэн бол PCR  шинжилгээг 205 хийж 33 эерэг тохиолдол бүртгэгдлээ.

Коронавируст халдвар нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17 багт тархаж, нийт 256 тохиолдол бүртгэгдээд байна. Цагаанчулуут багт хамгийн олон 38 тохиолдол, Зэст багт 33, Бүрэнбүст багт 26, Хүрэнбулаг 16, Уурхайчин багт 16, Оюут багт 11 тохиолдол бүртгэгдэж нийт тохиолдлын 54 хувийг эзэлж байна.

БОЭТ-д 52 хүн эмчлэгдэж байгаа ба батлагдсан  33 тохиолдлыг тусгаарлах ажил үргэлжилж байна. Эмчлүүлж байгаа иргэдийн 1 хүний биеийн байдал хүнд, 13 хүн хүндэвтэр, 38 хүн хөнгөн шинж тэмдэгтэй эмчилгээнд хамрагдаж байгаа юм. Эдгээр иргэдийн 15 нь хүүхэд, 37 том хүн. Жирэмсэн 1, батлагдаагүй 3 тохиолдол байгаа ажээ. Эрүүл мэндийн сайдын 101 дүгээр тушаалын дагуу БОЭТ-өөс гэрийн тусгаарлалтад шилжсэн 140 хүн, Өрхийн эмнэлгийн хяналт болон гэрийн тусгаарлалтаас гарч бүрэн эдгэрсэн 106 хүн байгаа юм. Мөн  биеийн байдал хөнгөн шинж тэмдэггүй 34 иргэнийг гэрийн хяналтад байлгаж эмчилгээ үргэлжлүүлэн хийж байна. Тусгаарлах 3 байранд 67 иргэн тусгаарлагдаж байна.

Орхон аймгийн онцгой комисс




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө