АӨСҮТ-өөс халдвар илэрсэн тул амбулаторийн үзлэгийг 50 хувь хүртэл хязгаарлажээ

АӨСҮТ-өөс халдвар илэрсэн тул амбулаторийн үзлэгийг 50 хувь хүртэл хязгаарлажээ

Арьсны өвчин судлалын үндэсний төвийн ажилтнуудаас коронавирусийн халдвар илэрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус төвийн амбулаторийн үзлэгийг өнөөдөр 50 хувь хүртэл хязгаарлаж, батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтлуудаас шинжилгээ авахад сөрөг гарсан учраас гэрийн тусгаарлалтад шилжүүлж, бүх ажилтнаас шинжилгээ авчээ.

Түүнчлэн клиникт хэвтэн эмчлүүлэгчдийн нэг тасгийн бүрэн хаасан бөгөөд одоогоор хоёр тасаг хэвийн ажиллаж буй аж. Халдварын нөхцөл байдлын улмаас тус төвийн амбулаторийн үзлэгийг ийнхүү түр хугацаанд хагас хязгаарлаад байгаа тул иргэд шаардлагагүй тохиолдолд тус төвийг очиж бөөгнөрөл үүсгэхгүй байхыг санууллаа.